Ихэнх Үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгчид зах зээлийн тэргүүлэгч SLA-ийг санал болгодог гэх боловч үнэн хэрэгтээ тийм байдаггүй. SLA үр дүнтэй байхын тулд нэгдүгээрт энэ нь бодитой байх ёстой бөгөөд таны хэрэгжүүлэх гэж байгаа зорилгод бүрэн дүүрэн нийцсэн байх ёстой, хоёрдугаарт энэ нь агуулгатай байх ёстой бөгөөд хэрэв бид зөрчсөн тохиолдолд харуцлага тооцдог байх ёстой, гуравдугаарт SLA зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэх байх ёстой үйл явц нь хялбар бөгөөд шууд байх ёстой
ҮРГЭЛЖ

Өндөр Зэрэглэлийн Бэлэн Байдалтай Орчны хувьд

Манай ҮРГЭЛЖ нэртэй баталгаанд таны үйлчилгээ сарын 0.01% -иас дээш хугацаанд (4 минут) офлайн байсан тохиолдолд таны тухайн сарын төлбөр үнэгүй байх болно. Энэхүү SLA нь хэрэглэгчдэд RackCorp нь удирдаж байгаа орчноо бүтээх, эрүүл аюулгүй байлгах тохиргоог баталгаажуулж, энэ талаарх мэдлэгийг өгдөг менежментийн загвар юм. Дэлхийн бусад томоохон үүлэн үйлчилгээ үзүүлэгчид таны үйлчилгээ 4 минутаас дээш хугацаанд офлайн байхад танд зөвхөн 10% -ийн л кредит олгодог жишигтэй байдаг.
ГЛОБАЛ

99.99% -иас бага - 100% кредит

ПЛАТИНУМ

Виртуал Серверүүд, Үүлэн Серверүүд, Вэб, Имэйл хостингийн хувьд

Манай SLA баталгаанд таны үйлчилгээ сарын 0,1% -иас дээш хугацаанд (43 минут) офлайн байсан тохиолдолд тухайн сарын үйлчилгээг үнэгүй авах болно. Үүнийг авахад хялбар! Энэ нь манай бүх виртуал серверүүд, үүлэн тооцооллын тохиолдлууд, хуваалцсан вэб хостинг ба имэйл үйлчилгээнд хамааралтай. Үүнтэй харьцуулахад дэлхийн бусад хоёр том үүлэн үйлчилгээ үзүүлэгчид таны үйлчилгээ 7 эсвэл 36 цагийн турш офлайн байх үед л 100% кредит олгодог
ГЛОБАЛ

99.9% -иас бага - 100% кредит

АЛТАН

Dedicated серверүүд болон колокацийн хувьд

Манай SLA баталгаа нь таны үйлчилгээ тухайн сарын 0.05% -иас дээш хугацаанд (20 минут) офлайн байсан тохиолдолд танай дараагийн нэхэмжлэлд тусгагдсан сарын төлбөрийг хэсэгчлэн эсвэл бүхэл дүнгээр тооцон танд кредит олгох болно.
ГЛОБАЛ

99.95% -иас бага - 15% кредит

99.90% -иас бага - 25% кредит

99.80% -иас бага - 50% кредит

99.70% -иас бага - 100% кредит (Бүтэн сарын тооцоог нөхөн олгоно)