“Бүх Үүлэн технологийн орчин адил тэгш бүтээдэггүй” энэ бол үнэн. Үүлэн технологийн орчинд аппликешн хэрхэн ажиллах нь маш олон зүйлээс хамаардаг. ‘Шуугиантай хөршүүд’ээс, хуучин тоног төхөөрөмжөөс, сүлжээ, гүйцэтгэл зэргээс үнэ болон чанар шууд хамааралтай байдаг. Олон нийтэд танигдсан томоохон үүлэн үйлчилгээ үзүүлэгчдийн нэгээс жишээ татахад тэд нэг VM тутамд хамгийн багадаа 1000 IOPS-ыг хангаж өгсөн байдаг. Хэрэв та илүү их гүйцэтгэл хүсч байвал илүү их төлбөр тэдэнд төлөх ёстой. Харин РэйкКорптэй харьцуулахад бид хамгийн багадаа нэг VM тутамд 10,000 IOPS санал болгодог
RackCorp дээр бид бүх боломжит үйлчлүүлэгчид, түншүүддээ бидний өрсөлдөгчийн бүтээгдэхүүн үйлчилгээг бидэнтэй заавал харьцуулж үзэхийг санал болгодог. Бид хүсэлт, шаардлагийн дагуу туршилтын серверүүдээр хангах замаар үүнийг хийдэг. Зарим өөр хүчин зүйлс гүйцэтгэлд мөн нөлөөлдөг. Бидний хувьд RackCorp-ийн Хамгаалалттай Үүлэн үйлчилгээ нь дэлхийн хамгийн сайн гүйцэтгэлтэй гэдгийг батлах дараах зүйлс бий
Бид Intel-ийн 2-р Gen Xeon "Cascade Lake" хамгийн сүүлийн үеийн процессоруудыг үүлэн оновчтой орчинд ашигладаг.

Манай үүлэн серверийн кластерууд нь эдгээр процессоруудын тусламжтайгаар бүтээгдсэн бөгөөд үйлчлүүлэгчийн виртуал машинууд нь шаардлагатай ажлын ачаалалд хамгийн сайн гүйцэтгэлтэй, үр ашиг өндөртэй, оновчтой байгаа эсэхийг баталгаажуулдаг
Илүү өндөр түвшний гүйцэтгэл, найдвартай байдал, тэсвэртэй байдал өндөртэй Intel Enterprise SSD драйвууд нь үүлэн серверийн орчин дахь бидний сонголт юм. Өндөр хурдтай унших, бичих эсвэл хоёуланг нь ашиглах нь таны орчныг таны хүссэнээр ажиллуулах боломжийг олгодог
Бүх виртуал сервер хостууд дээр шаардлагатай үед бүх үүлэн серверүүдэд өндөр гүйцэтгэлтэй сүлжээг бий болгохын тулд бид олон төрлийн-10GE портуудыг ашигладаг. Зориулалтын серверийн үйлчлүүлэгчид нь 1Gbit болон 10Gbit сүлжээг илүү хурдан байхаар хүсэлт илгээж сонгох боломжтой
Dell-ийн шууд түншийн хувьд бид Intel-ийн 2-р үеийн Xeon Scalable Processor технологийг ашиглан Dell-ийн хамгийн сүүлийн үеийн Gen 14 серверийн архитектурыг ашиглан үүлэн орчныг тасралтгүй өргөжүүлж бүтээмжтэй тооцооллын нөөцийг санал болгож байна