Зөвхөн нэг улсаар хязгаарлагдах эсвэл 15 улсын 27 Дата төвөөр дамжин тархах эсэхээс үл хамааран нэг үүлэн технологийн орчныг нэг порталаас удирдах боломж. Дэлхийн хамгийн том бизнес эрхлэгчид болон засгийн газрын агентлагуудын ашигладаг өвөрмөц, зах зээлийн сонгодог загвар болох RackCorp-ийн One Stack платформ юм.
RackCorp нь серверийн тоног төхөөрөмж, firewall, унтраалга, чиглүүлэгч гэх мэт тусгай зориулалтын болон виртуал серверийн дэд бүтцийг бүрэн хангаж өгдөг. Бид One Stack платформоор дамжуулан биет, виртуал, үйлдлийн системийн давхарга болон зарим нийтлэг хэрэглээний програмуудыг дэмждэг
Ашиглахад маш хялбар RackCorp-ийн Оne Stack платформ нь үйлчлүүлэгчдэд глобал шийдэлтэй сүлжээнд нэвтрэх, удирдах боломжийг санал болгодог (дээрх зураг шиг) Энэхүү платформ нь үйлчлүүлэгчдэд зориулагдсан сервер, үүлэн тохиолдлууд, вэб хостингийн үйлчилгээ, мөн имэйлийн аккаунт нэмж оруулах боломжийг олгодог. Үйлчлүүлэгч нэмж оруулахыг хүссэн үйлчилгээ болон идэвхжүүлэхийг хүссэн байршлаа сонгох боломжтой бөгөөд тэр даруйдаа тухайн байршилд үйлчилгээ үзүүлж, нэвтрэх мэдээллийг үйлчлүүлэгчид дамжуулдаг. Маш хялбар процесс юм!
Дэлхийн өнцөг булан бүрт олон тооны үүлэн экосистемийг нэг системээр удирдаж чаддаг болсон нь үйлчлүүлэгчиддээ мэдээллийн технологийн үйлчилгээ, хөрөнгийн менежментдээ илүү ухаалаг, үр ашигтай байх боломжийг олгосон бөгөөд энэ нь бүтээмж, гүйцэтгэлийг шууд нэмэгдүүлж өртгийг бууруулдаг
One Stack платформ нь бүрэн цагаан шошготой систем бөгөөд үүнийг өнгөт схем, лого зэрэг хэрэглэгчийн өөрийнх нь брэнд систем мэт харагдуулахын тулд тусгайлан тохируулж болно. Системийн интеграторууд болон түншүүд хамтрагчид нь олон шатлал бүхий байршилд бүрэн хаяглагдсан байх боломжтой