RackCorp бол мэдээллийн технологийн дэд бүтэц, сүлжээний шийдлүүдээр мэргэшсэн бөгөөд бид үйлчлүүлэгчиддээ аюулгүйгээр бизнесээ өргөжүүлж, өрсөлдөх чадварыг нь хадгалах, дэд бүтцийн шийдлүүдийг барьж байгуулах, хадгалах чиглэлээр тусгайлан зохион байгуулалттай ажилладаг. Бид таны бизнесийн загвартай нийцэхгүй үнэтэй техник хангамж эсвэл програм хангамжийн шийдлүүдийг зарах тухай биш харин бид таны бизнесийн төлөвлөгөөтэй нийцэх хамгийн тохиромжтой мэдээллийн технологийн дэд бүтцийг бий болгоход туслах юм. Энэ бол RackCorp-той хамт IT-ийн дэд бүтцээ сайжруулан бизнесээ өргөтгөх гайхалтай боломж юм.
Мэдээллийн технологийн нөөц бололцоо муутай хэрэглэгчид эсвэл IT –ийн багийнхаа ажлын ачааллыг бууруулах хүсэлтэй хэрэглэчид Rackcorp серверийн удирдлагыг сонгож, бизнесийнхээ өдөр тутмын олон үйл ажиллагаагаа хялбар болгож мөн эрсдлээс бүрэн хамгаалж болно. Түүнчлэн, өнөөгийн кибер аюулгүй байдлын орчинд сервер дээрх бүх үйлдлийн системийг удирдаж хадгалах нь асар чухал болсон. RackCorp нь бүх dedicated серверүүд, виртуал серверүүд, үүлэн тооцоолол, hybrid тохиргоонд зориулсан үйлдлийн системийн (O/S) серверийн менежментийг санал болгодог.

Үүлэн технологийн орчны менежментийг манай туршлагатай техникч нар удирдан явуулдаг:

  • O/S-ийн тогтмол шинэчлэлт, засварууд
  • Яаралтай/Нэн даруй чухал байдлыг сайжруулах болон нөхөн сэргээлт
  • Аливаа удирдлагын системын програм хангамжийн аюулгүй байдлын шинэчлэлт, засварууд
  • Автомат NOC дохиолол
  • SMS дохиолол
  • Хамгийн яаралтай чухал үйлчилгээнүүдийг газар дээр нь шуурхай сэргээн засварлах