Тооцооллын нөөцөд зориулсан уламжлалт захиалгын загварууд нь эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх эсвэл өргөжүүлэх үйлчилгээнд нийцдэггүй. RackCorp нь яг ийм хувилбаруудыг хангахын тулд онцгой үйлчилгээ үзүүлдэг.
Танд зөвхөн шаардлагатай зүйлээ авч хэрэглэснээрээ төлбөрөө төлөх боломж байхад яагаад санхүүгээ хэмнэхийн тулд дутуу дулимаг ажилладаг үйлчилгээ авах хэрэгтэй гэж? Манай үүлэн технологийн хувьд CPU-ийн цөм, GB хадгалах сан эсвэл сүлжээний урсгал гэх мэт зөвхөн ашиглаж байгаа зүйлийнхээ төлбөрийг төлөх бүрэн боломжтой байдаг.
RackCorp нь өөрсдийн орчноо бүрэн хянадаг бөгөөд гуравдагч этгээдээс хамаардаггүй тул бид таныг үүлэнд дасан зохицохыг албадахаас илүүтэйгээр дэд бүтцээ таны бизнесийн үйл ажиллагаанд нийцүүлэн тохируулах боломжтой.
Манай бүх үүлэн технологийн нөөцийг дэлхийн өнцөг булан бүрт ашиглах боломжтой бөгөөд төлбөр тооцооны загварыг танай бизнес болон ирээдүйн өргөтгөлтэй нийцүүлэн тохируулан өөрчлөх боломжтой
RackCorp нь томоохон онлайн дэлгүүрүүдийн хямдралын үеийн ачаалал болон хамгийн хэрэгцээ шаардлага өндөртэй цаг үеүүдийн үйл ажиллагаанууд, брэндийн танилцуулга, засгийн газрын портал, сонгууль гэх мэт олон салбарын мэдээллийн технологийн үйлчилгээг хүргэсэн олон жилийн туршлагатай. Манай дэд бүтэц нь хурдан бөгөөд хялбархан өргөжин тэлэх зориулалттай.
Манай Үүлэн технологи глобалчлагдсан. Улс хоорондын үйлчилгээг клончлох шаардлагатай байна уу? Асуудалгүй. Дэлхийн квотыг хуваалцах хэрэгцээ байна уу? Асуудалгүй. Манай дэд бүтэц нь дэлхийн хэмжээнд боловсруулагдаж, үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд төлбөр тооцооны загварууд нь ч яг таарч тохирдог